Их Британий төрийн удирдлагын институт, СТН олон улсын боловсролын байгууллага, Их Британий худалдаа менежментийн институтын Монгол дахь салбар Монголын Рояаль Академи нь Монголын Боловсролыг дэлхийн брэнд болгож, Монгол хүний оюун билэг,
сод ухааныг ертөнцийн дэвжээнд гаргах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.Монголын Рояаль Академи нь Дэлхийн тэргүүлэх боловсролыг эх орондоо хямд зардлаар суралцах боломжийг олгох үүднээс Их Британий 3 (IAM, CTH, ICM), АНУ-ын 1(CIU) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Монголын Рояаль Академид АНУ, Англи, Австрали, Колумба, БНСУ, Нигери, Индонези, Монгол Улсын шилдэг мэргэжилтэн багш нар ажиллаж байна.
Түүнчлэн АНУ-ын “Виржиния”-гийн Олон Улсын их сургуультай хамтын ажиллагаа тогтоон монголчууд эх орондоо суралцан АНУ-ын магистрын зэрэг хүртэх ховорхон боломжийг олгож буй нь монголчууд асар их зардал гарган гадаадын оронд суралцдаг жишгийг халж буйн тод илрэл юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment